ХҮЧИН

Friday, January 16, 2009
Хүчингийн гэмт хэрэг нь эмэгтэй хүнийг хүйсээр ялгаварлан гадуурхаж, дорд үзэн, бэлгийн дур хүслээ хангах хэрэглүүр мэт ойлгодог нийгмийн сэтгэл зүйгээс үүдэлтэй үйддэгддэг гэмт хэргийн нэг хэлбэр юм. Энэ нь зөвхөн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн бие цогцос бопон сэтгэл санааны хохирлын асуудал төдийгүй хүний эрхийн хэм хэмжээг ноцтой зөрчсөн, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, хувь хүний "халдашгүй чөлөөтэй байх" эрхийн эсрэг хийж байгаа гэмт үйлдэл юм.
Хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл бусдын биеэ хамгаалж
чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. (Эрүүгийн хууль - 126.1)

Улсын дээд шүүхийн тайлбар (1989.10.1-ны өдрийн 28 тоот тогтоол)


Хүч хэрэглэж хурьцал үйлдэх гэдэг нь гэмт этгээд хохирогчийн биед гэмтэл учруулах, зодох зэргээр түүний эсэргүүцлийг хүчээр няцааж хурьцал үйлдсэн байхыг хэлнэ.

Айлган сүрдүүлж хурьцал үйлдэх гэдэг нь гэмт этгээд хохирогчийн зүгээс үзүүлсэн эсэргүүцлийг дарах зорилгоор хохирогч болон түүний садан төрлийн хүмүүст нэн даруй хүч хэрэглэх, ална, хүнд гэмтэл учруулна, шатаана, зодно гэх мзтээр айлган сүрдүүлэх, түгшүүр төрүүлэх, улмаар хохирогчийн амь бие, эрүүл мэндэд бодитой хохирол учруупахаар айлган заналхийлэх замаар хурьцал үйлдсэн байхыг хэлнэ.

Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хурьцал үйлдэх гэдэг нь
хохирогч биеийн эрүүл мэнд, санаа сэтгэлийн хувьд өөрт нь тохиолдож байгаа үйл явдлыг ойлгож, үнэлэлт дүгнэлт өгөх чадваргүй буюу эсэргүүцэл үзүүлж чадахгүй байгааг далимдуулж хурьцал үйлдэхийг хэлнэ.

Хүчингийн гэмт хэргийн объект нь эмэгтэй хүний бэлгийн эрх чөлөө, хүний халдашгүй байдал байдаг учраас хүчингийн гэмт хэргийн бүрэлдэхүүн нь хохирогч руу довтолгоо эхэлсэн үеэр төгсгөл болно.

Хохирогч хүчиндүүлсэн эсэхийг тогтоох гол шинж нь гэмт этгээдийн халдлагын эсрэг тодорхой эсэргүүцэп үзүүлсэн буюу хурьцал үйлдэхийг зөвшөөрөөгүй байдгийг анхаарвал зохино.

Хүчингийн гэмт хэргийг санаатайгаар эхэлсэн боловч гэмт этгээдийн хүсэл зоригоос үл
хамаарах шалтгаанаар төгс үйлдэж чадаагшй тохиолдолд гэмт хэрэг үйлдэхээр завдсан хэмээн үзэж хуулийн хариуцлага хүлээлгэнэ. (Энэхүү тайлбар урьд нь мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн 112-р зүйпийг тайлбарласан болно)

Хүчингийн гэмт хэргийг
  • хохирогчийг тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж;

  • хүндэвтэр буюу хүнд гэмтэл учруулж;

  • насанд хүрээгүй хүнийг;

  • бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн бол таваас дээш арван
    жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.(Эрүүгийн хуулийн - 126.2)


  • Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, уг хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад онц хүнд хор уршиг учирсан, эсхүл бага насны өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хучиндсэн бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ. (Эрүүгийн хуулийн - 126.3)

    Улсын дээд шүүхийн тайлбар (1992.2.08-ны өдрийн 100 тоот тогтоол)


    Онц хүнд хор уршиг гэдэгт хүнд гэмтлийн улмаас хохирогч байнгын тахир дутуу буюу сэтгэл мэдрэпийн эдгэршгүй өвчтэй болсон, амиа хорлоход хүрсэн, хүүхдээ дутуу төрүүлсэн, үр хөндүүлэхэд хүрсэн зэрэг үр дагавар учирсан байхыг хамааруулан ойлгоно. (Энэхүү тайлбар урьд нь мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн 112-р зүйлийг тайлбарласан болно)

    Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах

    Хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж буюу айлган сүрдүүлж, бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, түүнчлэн хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол 2-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. (Эрүүгийн хуулийн - 125.1)

    Улсын дээд шүүхийн тайлбар (1992.10.13-ны өдрийн 28 тоот тогтоол)


    Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах нь гэмт этгээд хохирогчийг хүчиндэх, түүнтэй эр эмийн ёсоор хурьцал үйлдэх зорилгогүйгээр өөрийн шалиг завхай дур сонирхолдоо хөтлөгдөн бэлгийн харьцааны замаар бус, садар самуун байдлаар, хохирогчийн бие эрхтэнийг тохуурхан доромжлох хэлбэрээр дур хүслээ хангах байдлаар илэрнэ гэж тодорхойлжээ. Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэнийг зэрэмдэглэх нь тарчлаах гэмт хэрэгт хамаарна.

    Labels:

    ( Дэлгэрэнгүй... | Нийтлэгч: Suree | 6:46 AM | )
    0 Сэтгэгдэл:

    Post a Comment

    << Нүүр
     

    Мэдээ, мэдээлэл


    Архив