ХЭНД ХАНДАХ ВЭ?

Friday, January 16, 2009
Хүчирхийлэл тэр тусмаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн, түүний хохирогч болсон хэн ч гэсэн Хүний Эрхийн Үндэсний Төв (ХЭҮТ)-д хандаж болох юм.

ХЭҮТ нь орон нутагт 16 салбартай, үүний 1 нь бүсийн төв буюу 4 аймгийг хамарсан үйл ажиллагаа явуулж байна. Салбар нь Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд, салбарын зохицуулагч, зөвлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаас гадна зөвлөгөө өгөх, сургалт явуулах, нөлөөллийн ажил явуулах баг, үйлчилгээ үзүүлэх төрийн анхан шатны нэгж дээр ажилладаг ажилтнуудын төлөөлөл бүхий Хамтарсан багийг шинээр байгуулан ажиллаж байна.

ХЭҮТ-ийн дэргэдэх хамгаалах байр нь 1995 онд 4 ортойгоор түрээсийн байранд анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үүнээс хойш 1997 онд 8, 1998 онд 12, 2000 онд 16, 2002 оноос одоог хүртэл 20 ортой болтлоо өргөжлөө. 1998 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мадлейн Олбрайт Монголд хийсэн айлчлалынхаа үеэр хамгаалах байрны үйл ажиллагааг дэмжин АНУ-ын засгын Газраас туслалцаа үзүүлэхээр болж Монгол дахь Азийн сангаар дамжуулан 6 өрөө байрыг хамгаалах байрны зориулалтаар хугацаагүй эзэмшүүлсэн нь өөрийн байртай болж орны тоогоо нэмэгдүүлэхэд нөлөөлсөн.

Зорилго:
Үндэсний хэмжээнд түр хамгаалах байрны сүлжээг бий болгоход нөлөөлөх болон эмэгтэйчүүд, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хүчирхийллийг даван туулахад нь чадавхижуулахад хөтөлбөрийн гол зорилго оршино.

Түр хамгаалах байрын үйлчилгээ


  • Амь, нас эрүүл мэндэд нь аюул заналхийлэл тулгарсан хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хугацаагаар хамгаалан байрлуулна.

  • Үйлчлүүлэгчдэд сэтгэлзүйн болон хуулийн зөвлөгөө өгч тэднийг нөхөн сэргээх, тайвшруулна.

  • Хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд дэмжих бүлэг ажиллуулан хүчирхийллийг даван туулахад нь чадавхижуулна.

  • Хүчирхийлэлд өртсөн хүмүүст 1903 утсаар зөвлөгөө өгнө.


  • Хамгаалах байранд байгуулагдсанаас хойш өнгөрсөн 10 жилийн хугацаанд 1114 хүүхэд,1221 хүүхэд байрлан амь нас, аюулгүй байдлаа хамгаалуулаад байна.

    Labels:

    ( Дэлгэрэнгүй... | Нийтлэгч: Suree | 6:41 AM | )
    0 Сэтгэгдэл:

    Post a Comment

    << Нүүр
     

    Мэдээ, мэдээлэл


    Архив