БОЛЗООНЫ ХҮЧИН

Friday, January 16, 2009
Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нь ихэвчлэн залуу охид байдаг. Хүчирхийлэгч нь
хохирогчтой болзогч байх ба уулзаж, болзож байх үед гэмт хэрэг үйлдэгддэг. Болзооны хүчин нь хүчирхийлэгчийн эсвэл хохирогчийн орон гэр, орц, зугаа цэнгээний газар, эсвэл унаа машинд голчлон үйлдэгддэг байна.
Зарим тохиолдолд хүчирхийлэгч үйлдлээ урьдчилан төлөвлөсөн байх ба эсвэл болзооны үеэр хэн нэгнийгээ "буруу ойлгосноос" гэх мэт шалтгаанаар үйлдэгдэх явдал гардаг. Гэтэл ихэнхдээ тухайн хохирогч бэлгийн харьцааны талаар бодоогүй, хүсээгүй байдаг. Энэ тохиолдолд болзож байгаа хоёрын харилцаа эхэндээ нэгдмэл мэт байх боловч энэ хэргийн төгсгөлд эвдрэл хагарлаар дуусдаг. Согтууруулах ундаа, мансууруулах бодис энэ төрлийн хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлөх хүчин зүйл болох нь бий.
Хохирогчийн хүсэл эрмэлзлэлийн эсрэг үйлдэгддэг энэ гэмт хэрэг нь огт танихгүй хүмүүсийн хооронд гардаг хүчингийн хэргээс хор хохирол, аргын хувьд бага ялгаатай ч ихэвчлэн, зэвсэг, хүч хэрэглэн айлгахаасаа илүү итгэлцэл, өөр хоорондын танилын харилцааг ашигласан байдаг.


Эрх зүйн орчин
Болзооны хүчингийн гэмт хэргийн тухай тодорхойлолт, гэмт хэргийг шийдэх заалт Монгол улсын Эрүүгийн хуулинд байхгүй. Хохирогч гомдол гаргасан тохиолдолд Эрүүгийн хуулийн 126- р зүйлээр буюу "хүчиндэх" гэмт хэрэг гэж хэрэг үүсгэдэг боловч ихэнх тохиолдолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд хэрэгсэхгүй болгож байна.

Улсын дээд шүүхийн тайлбар (1989. 10.13-ны өдрийн 28 тоот тогтоол )


Хүчиндэх гэмт хэргийн объектив талын шинжийг хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, эсхүл
хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулах хэлбэртэй байхаар заасан учраас хохирогч эмэгтэйд ханилан суухаар амлах, эд зүйл өгөх зэргээр залилан мэхлэх буюу итгэл хүлээлгэсэн байдлыг нь урвуулан ашиглаж хохирогчийн зөвшөөрөлтэй бэлгийн харьцаа тогтоож хурьцал үйлдсэнийг хүчиндэх гэмт хэрэг гэж үзэж болохгүй.

Хохирогч болзоонд очсоноороо "зөвшөөрсөн" гэж тооцогдож түүнийг буруутгах шалтгаан
болдог. Иймээс ихэнх тохиолдолд хохирогчийн биеэ авч яваа байдал нөлөөлсөн гэж үзэж, гэмт хэргийг хөнгөрүүлэх буюу хэрэгсэхгүй болгож байна.

Labels:

( Дэлгэрэнгүй... | Нийтлэгч: Suree | 6:37 AM | )
0 Сэтгэгдэл:

Post a Comment

<< Нүүр
 

Мэдээ, мэдээлэл


Архив