УРАГ ТӨРЛИЙН ХОЛБООТОЙ ХҮМҮҮСИЙН ХООРОНД ҮЙЛДЭГДЭХ ХҮЧИН

Friday, January 16, 2009
Ураг төрлийн холбоотой хүмүүсийн хооронд үйлдэгдэх хүчингийн төрөлд өөрийн хамаатан
садангийн хүн, гэр бүлийн гишүүн нь хүүхдийг бэлгийн сонирхолтойгоор оролдох, үнсэж таалах, эсвэл садар самуун зураг, хэрэгслийг өдөөгч болгон ашиглах, хүч хэрэглэх замаар бэлгийн харьцаанд оруулах хүртэлх үйлдлийг хэлнэ.
Зарим тлхиолдолд хойд болон үрчилсэн эцэг, түүний төрөл садан зэрэг хүмүүс энэ гэмт хэргийг үйлддэг. Ийм үед ураг төрлийн холбоо сэвтэж байгаагаар зогсохгүй хохирогчоос хэрэгтэнд хүлээлгэж буй итгэл хөсөрдөж байгаа хэрэг юм.

Ураг төрлийн хүмүүсийн хооронд үйлдэгдэх хүчин
Хүчирхийлэгч
  • Гэр бүлийн гишүүн бөгөөд өөрийн цусан төрлийн хүн болох эцэг, ах, нагац, авга, өвөө г.м байдаг.

  • Гэр бүлд гишүүн болсон хойд болон үрчилсэн эцэг, тэдний төрөл садан, асрамжлагч.

  • Ихэвчлэн насанд хүрсэн буюу тухайн хохирогчоос насны хувьд нэлээд ах байдаг.


  • Хохирогч
  • Хохирогчдын ихэнх нь бага насны хүүхэд байдаг.

  • Хохирогчийг хүүхэд наснаас нь насанд хүртэл нь олон жилийн турш хүчиндэж байсан тохиолдол олон байдаг.


  • Хохирогч дуугуй байх хэд хэдэн шалтгаан байдаг. Үүнд:
    Самгардаж эргэлзэх- Хэрэв хохирогч бага насны хүүхэд бол уг үйлдэл нь түүний эрхэнд халдаж байгааг ойлгохгүй байж болно. Мөн дотны энхрийлэл, хүчирхийлэл хоёрын ялгаа мэдэхгүй, мэдсэн ч болсон явдлыг илэрхийлэх чадваргүй байж болно.

    Гэмших - Хохирогч нь өөрийн буруугаас ийм зүйл болсон хэмээн итгэж гэмшдэг. Зарим нь бэлэг эсвэл таашаал авсандаа гэмшиж, зөрчилдөөнд ордог.

    Заналхийлэл, сүрдүүлэг - Энэ нь үг хэлээр илэрдэг. Хэрэв мэдэгдвэл өөрийг нь болон гэр бүлийн гишүүдээс нь хамгийн хайртай хүнийг нь ална гэх мэтээр заналхийлдэг. Хохирогч нь бие даах чадваргүй, хэрэгтэн нь эрх мэдэл, нөлөө бүхий хүн байдгаас ямар нэгэн аюултай зэвсэг хэрэглээгүй байсан ч заналхийлэп болон сүрдүүлэг нь үйлчилдэг.

    Бодитой бие махбодийи хүчирхийлэл - Зарим хэрэгтэн хохирогчийг чимээгүй байлгахын тулд зодох, хүлэх г.м хүч хэрэглэдэг.

    Гэр бүл - Гэр бүл чимээгүй байх бас нэгэн шалтгаан болдог. Зарим тохиолдолд гэр бүлийнн нэр төрийг хамгаалж байна гэсэн нэрийн дор гэмт хэргийг мэдсэн ч ил гаргадаггүй.

    Иргэн М. төрсөн охин Н.-ээ 1 настайгаас нь эхлэн бэлгийн харьцаанд оруулж, удаа дараа жирэмсэн болгон үр хөндүүлж байсан байна. Уг гэмт хэргийг илрэх үед охин Н. нь жирэмсэн, бэлгийн замын халдварт өвчтэй байв. Бодит баримт, ХЭҮТ, 2001 он



    Хүчингийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа ураг төрлийн холбооны хэлбэр:

    Эцэг нь (төрсөн болон хойд) - охиноо хүчиндэх. Энэ нь хамгийн түгээмэл бас тодорхой хэмжээгээ мэдээлэгдэж байдаг хэлбэр юм.

    Төрөл саднаа хүчиндэх. Жишээ нь: өвөө нь ач, зээгээ, авга, нагац ах нь ах эгч, дүүгийнхээ хүүхдийг хүчиндэх г.м орно.

    Төрсөн ах дүүгээ хүчиндэх. Өргөн тархсан ч ихэнхдээ мэдээлэгддэггүй. Ихэнх тохиолдолд хүүхдүүд бэлгийн сонирхолд автан тоглоомын хэлбэрээр үйлдэгддэг байна.

    Хэнтий аймгийн харьяат 36 настай Э. өөрийн төрсөн дүү 13 настай А.-г удаа дараа айлган хүчирхийлж байжээ. Тэрээр эл хэргийг үйлдэхдээ гэртээ хүнгүй үед болон хөдөө хээр аваачин хүчирхийлдэг байжээ. Энэ хэргийг Хэнтий аймгийн шүүх хянан хэлэлцээд 5 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Бодит баримт, ХЭҮТ. 2001 он



    Ээж нь охиноо, аав нь хүүгээ, ээж нь хүүгээ, үр хүүхдүүд нь эцэг эхээ хүчиндэх гэх мэт хүчингийн гэмт хэргийн хэлбэр ч тохиолддог байна.
    Гэр бүлийн болон ойр дотны хүмүүстээ хүчиндүүлэх нь илүү их сэтгэл зүйн дарамт авчирдаг. Танихгүй хүнд хүчиндүүлсэн тохиолдолд ар гэрийнхэн болон ойр дотны хүмүүсийн дэмжлэг тусламжийг авах боломжтой байдаг бол ураг төрлийн холбоотой хүндээ хүчиндүүлсэн хохирогч ингэж чаддаггүй. Хүчирхийлэгч нь хохирогчийн гэр бүлийн нэг гишүүн төдийгүй тэдэнд зааж сургаж байдаг ахмад настан байдаг тул хүүхдийг хэцүү байдалд оруулдаг. Энэ хэргийг үйлдэгч нь гэр бүл дэх итгэлцлийг буруугаар ашиглаж, өөрийн хүч, байр сууриараа далайлгаж, гэмт үйлдэлдээ гэр бүлийн засаглалыг гол зэвсгээ болгодог байна.

    Энэ гэмт хэрэг нь хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх аргаар үйлдэхээсээ илүү сэтгэл зүйн дарамт үзүүлэх, ятгах, итгүүлэх, хуурах аргыг ихэвчлэн ашигладаг байна. Хэрэг үйлдсэнийхээ дараа хариуцлага хулээхгүйн тулд ямар нэгэн зүйл авч өгөхөөр амлах, хохирогчийн чухам юунаас айдгийг сайн мэддэг учраас айдсыг нь ашиглах, үгүй бол түүнд асар их итгэл хүлээлгэж байгаа хүний дүрээр зөвхөн бидний нууц хэмээн үнэмшүүлдэг байна. Хэргийг ингэж нууцалснаар хэрэгтэнг үйлдлээ олон дахин давтан үйлдэх боломж олгодог байна.

    Эрх зүйн орчин
    Ураг төрлийн холбоотой хүмүүсийн хооронд үйлдэгдсэн хүчингийн гэмт хэргийг зохистой
    шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Уг гэмт хэрэг илэрсэн тохиолдолд
    хүчингийн гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн 126-р зүйлийн дагуу хариуцлага хүлээлгэдэг.
    Харин бага насны, өөрөөр хэлбэл 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол 15-25 жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ялаар шийтгэхээр Эрүүгийн хуулийн 126-р зүйлийн 3-т заасан байдаг.
    Энэхүү заалт нь гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэргийг нуун дарагдуулах бодитой нэгэн нөхцлийг бүрдүүлж байна. Ураг төрлийн холбоотой хүнээ цаазлуулах, олон жилээр хориулахаас цээрлэж, өвөө, эцэг, нөхөр, ахынхаа хийсэн хэргийг аргагүйн эрхэнд нуун дарагдуулах буюу хувийн арга хэмжээ авах байдлаар өнгөрөөхийг илүүд үздэг нь ХЭҮТ-д хуулийн зөвлөгөө авахаар хандагсдын хүсэлтээс харагдаж байсан юм. Ийм байдал нь хүчин үйлдэгчийн гэмт үйлдлийг өөгшүүлж, уг гэмт хэрэг олон жилийн турш далд хэлбэрээр үргэлжлэх нөхцлийг бүрдүүлж байна.

    Labels:

    ( Дэлгэрэнгүй... | Нийтлэгч: Suree | 6:28 AM | )
    1 Сэтгэгдэл:
    • Blogger Nobuta said
      May 17, 2010 at 7:54 PM баярлалаа. тун их хэрэгтэй мэдээллүүд байна.

    Post a Comment

    << Нүүр
     

    Мэдээ, мэдээлэл


    Архив